Хамгийн сүүлийн тоон мэдээллээс харахад 3-р сарын 1-ээс хойш Францад вирусын улмаас 10238 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар эмнэлэгт 607 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхэд, хөгшдийн асрамжийн газруудад 1 сарын хугацаанд 820 хүн нас барсан хэмээн мэдээлжээ. Франц улс 3 сарын 15-нааш хойш коронавирусын эсрэг төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа ч дэгдэлт буурахгүй байгаа юм. Өчигдөрөөс 10:00-19:00 цагийн хооронд иргэдийг гадаа дасгал хийхийг хоригложээ.
Францийн ерөнхий сайд 04 сарын 15 хүртэл хөл хорио тогтоосон байснаа үргэлжлүүлэн сунгах болсноо мэдэгдсэн.
Мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын хамгийн их вирусын халдварт өртсөн газар нутгийн нэг болох Сент-Денис хотод очсон байна.
Энэ хотод 3-р сарын сүүлийн 2 долоо хоногт амиа алдагсдын тоо 63% -иар нэмэгджээ.