Орон нутаг

Архангай аймгийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн боллоо

Архангай аймгийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн боллоо
Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр 14.00 цагт аймгийн ЗДТГ-ын VIP танхимд боллоо. Зөвлөгөөнд 34 удирдах ажилтан оролцохоос аймгийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, нэгжийн дарга 2, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга 22, Эрдэнэбулган сумын Засаг дарга, нийт 27 удирдах ажилтан оролцож ирц 79.4 хувьтай байв.

Зөвлөгөөнөөр агентлагийн 2020 оны үйл ажиллагааны явцын үнэлгээний дүн, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээ, цаашид авах арга хэмжээний санал, мэдээллийг аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас танилцуулсан.
 
Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл хангах, томуу томуу төст өвчин, корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, 2-р ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах, Эрдэнэбулган сумын тохижилт, соёлжилт, гэрэлтүүлгийг сайжруулах зэрэг чиглэлээр 8 үүрэг даалгаврыг зөвлөгөөний оролцогчдод өгөв.