Орон нутаг

АЙМГИЙН АВАРГУУДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАВ

АЙМГИЙН АВАРГУУДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАВ
Өмнөговь аймгийн Ноён сум 132.000 гаруй мал сүрэгтэй. Өмнөх оноос 20.000 мал сүргээр өссөн байна. 2019 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласан ба зорилтот жилийн ажлаараа Ноён сум 5-р байрт шалгарчээ. Мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь хүртэн яваа Ноён сумын Ганзагад багийн малчин Б.Батсайхан, Сайран багийн малчин Б.Батхүү, Сайран багийн малчин Т.Бямбадорж нарын гэр бүл 2019 оны АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ БОЛЛОО.