Улс төр

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 10 ДУГААР САРЫН 1 ХҮРТЭЛ 100 МЯНГА БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 10 ДУГААР САРЫН 1 ХҮРТЭЛ 100 МЯНГА БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын үед хэрэгжүүлэх 2 дахь багц арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Тодруулбал

 0-18 насны хүүхэд бүрт энэ оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл буюу 6 сарын хугацаанд 100 мянган төгрөг олгоно. Энэ 7 хоногт багтаан хүүхдийн мөнгөн дээр нь 70 мянган төгрөг нэмж өгнө.

Хүнсний талоны хэмжээг 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл 2 дахин нэмэгдүүлнэ. Том хүн 16 мянга, хүүхэд 8000 төгрөгийн талон авдаг байсан нь тус бүр 2 дахин нэмэгдэнэ.

Нийгмийн халамжийн тэтгэврийг тус бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянга болгов. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй, одой, тэжээгчээ алдсан өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг/эх багтана. Халамжийн тэтгэвэр авдаг 3600 өндөр настан мөн хамрагдана.

Малчин өрхөд кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно.