Хүн бүрд адил тэгш 24 цаг өгөгддөг. Та маргааш гэж ажлаа хойш тавиад л байна уу? Цагийн менежмент бол олон хүмүүсийн анхаарал хандуулдаг хамгийн том асуудал юм. Хүн бүрд өнөөдөр хэчнээн завгүй байсан ч юу ч хийгээгүй, юу ч бүтээгээгүй юм шиг санагдаж болно. Тэгэхээр та цагаа хэрхэн үр ашигтай ашиглах вэ? Бид тантай дараах арга туршлагаас хуваалцаж байна.
1.Хэрэв та өдөр бүр цагаа хэрхэн зохицуулж байгаагаа хянадаг зуршилгүй бол цагийн менежментийн талаар яриад ч хэрэггүй. Тиймээс та цагаа үр ашигтай ашиглаж сурахыг хүсч байвал хамгийн түрүүнд өдрийн тэмдэглэл бичих хэрэгтэй.
2.Тэмдэглэлийн дэвтэр, excel хүснэгтийн програм эсвэл гар утасны санамж бичгийн тусламжтайгаар та өглөө, өдөр, орой юу хийснээ тэмдэглэж авах боломжтой. Ийм дүн шинжилгээг та өөртөө хийснээр дэмий үрсэн цаг хугацааг цаашид хэрхэн ашиглах, тохируулга хийх боломжтой болохыг өөрөө олж мэдэх болно.
3. Үүний дараа та хүчин чармайлтынхаа зорилгыг мэдэж байх ёстой бөгөөд ингэснээр та цаг хугацаагаа хамгийн их хаана зарцуулагдаж байгааг олж чадна. Зорилгыг тодорхой ажлуудад хувааж болох бөгөөд даалгавар бол тодорхой хугацаанд дуусгах ёстой ажил юм.
4. Үүнээс гадна их унтах, орой унтах нь цаг ашиглалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын ачаар амьдралын зөв дадал хэвшлийг өөртөө бий болгох нь таны ажлын төвлөрлийг сайжруулаад зогсохгүй ажлын бүтээмжийг хүртэл нэмэгдүүлдэг.
5. Хүн бүрд өдөр болгон автобус хүлээх, оочерлох, түр зуурын ажил хийх гэх мэт олон хуваагдмал цаг хугацаа гардаг. Цаг хугацаа хэдий бага ч гэсэн та нийтлэл уншиж, асуудлын талаар бодох боломжтой. Удаан хугацааны туршид хуваагдсан цаг хугацаа илүү үр дүнтэй байх болно.
Цаг хугацааг илүү бүтээмжтэй ашиглахыг хүсвэл хэзээ ч битгий маргааш гэж хойш тавиарай! Өөрчлөлтийг зөвхөн үйлдэл авчирдаг.Үйлдэлгүй гоё санаа бол гоё зүүдлэхтэй л адил….Тиймээс та яг одоо босоод өөрт буй 24 цагаа төлөвлө, тэгээд хийж эхэл.