Бид бүхэн бишгүй олон хүнээс форексийн талаар сонсож ирсэн билээ. Үүний тусламжтай тэрбумтан болсон гэх хүмүүс байдаг ч олон сая төгрөг алдаж хохирогч болсон хүмүүс ч цөөнгүй байдаг.
Forex гэдэг үгийг орчуулбал Гадаад Валютын Арилжаа гэгдэх үгний товчлол бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд ашиг олох зорилгоор нэг валютыг өөр валютаар арилжаалахыг хэлдэг байна. Форекс худалдааны гол зорилго бол та ирээдүйд үнэтэй болно гэсэн валютыг, өөр валютаар сольж арилжаалах юм.
Жишээ нь
Та 10'000 еврог USD/EUR=1.1600 үнэлгээтэй байхад худалдаж аваад, хоёр долоо хоногийн дараа USD/EUR=1.2600 үнэлгээтэй байхад нь буцаагаад доллар болгоод зарлаа. Ингэхлээр та 11'600$-оор 10'000 евро аваад, буцаагаад 10'000 еврогоо 2 долоо хоногийн дараа 12'600$ зарлаа гэсэн үг. Үүний зөрүү болох 1000$ нь таны ашиг.
Forex зах зээл
Форексийн эрcдэл
Форекс арилжаанд оролцох нь өндөр эрсдэлтэй бөгөөд оруулсан мөнгөө бүрэн алдаж болзошгүй байдаг.
Форекс арилжаа нь хязгааргүй ашгийн боломжтой үйл ажиллагаа (МЭРГЭЖИЛ) хэдий ч мэдлэг болон сэтгэл хөдлөлөө захирах чадвар шаарддаг бөгөөд, стресс дор ажиллах чадвар, эрсдэл гаргах зориг зэрэг чухал чанаруудыг шаарддаг байна.Форексоор хялбар мөнгө олох боломжгүй юм. Учир нь форекс бусад ямар нэгэн арилжааны адилаар шаргуу ажиллах, сахилга баттай байхыг шаарддаг.
Хэрхэн форексоор арилжаалах вэ?
Арилжаанд орохын тулд та аль нэг форекс арилжаалдаг брокерт бүртгүүлэх ёстой. Үүний дараа арилжаанд орох мөнгөн дүнгээ брокерийн дансругаа шилжүүлэн дансаа цэнэглэнэ. Одоо та зөвхөн авах эсвэл зарах гэсэн командыг өгөхөд л форекс арилжаанд оролцож эхлэх болно.

Форекс-ийн зах зээл нь ойролцоогоор 4 их наяд ам.долларын гадаад валютын эргэлттэй бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том зах зээл юм. Юу гэсэн үг вэ гэхээр, та нээлттэй зах зээлээс ямар ч үед өөрийн хүссэн валютыг худалдан авах боломжтой гэсэн үг юм.
Судалгааны дагуу өдөрт дунджаар 9 сая хүн форексоор арилжаа хийж байдаг байна.