Энтертайнмент

Хөл Хорионы Үеэр Хийж Болох 5 Бизнес Санаа / Та арай 300 мянган төгрөгөө үрчихсэн юм биш биз ?

Хөл Хорионы Үеэр Хийж Болох 5 Бизнес Санаа / Та арай 300 мянган төгрөгөө үрчихсэн юм биш биз ?
        Хөл Хорионы Үеэр Хийж Болох 5 Бизнес Санаа
 
1. Онлайн хувийн дасгалжуулагч 
Жишээлбэл онлайн иога хичээл дунджаар 1000 сурагчтай. Нэг хүний төлбөр нь орох цагаас хамаарч 29000 төгрөг гэж үзвэл онлайн иогын багш 
14 хоногт 29 сая төгрөг олдог.
Нэг зүйлийг сайн сураад ажил хэрэг болгож чадвал мөнгө өөрөө урсаад л ороод ирж байна шүү дээ. Та ч бас яагаад оролдоод үзэж болохгүй гэж... 
 
 2. Хувьцаа худалдан авах
Монгол улсын иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгөөрөө та арай цүнх авах гэж байгаа юм биш биз дээ? Яагаад 30 мянгаар нь цүнх аваад 270 мянгаар нь хувьцаа худалдан авч болохгүй гэж... Та нэг бодоод үзээрэй 300 мянгаар цүнх аваад эдлээд, хэрэглээд л дуусна. Харин хувьцаа авбал 2 жилийн дараа таны 300 мянган төгрөг 3 сая ч болох боломжтой. Хэрэв та зоригтой бол нэг ханцуй шамлаад хувьцаа аваад үзээрэй. Алдана гэж бүү ай. Та 30 мянгаар авсан цүнхээ 300 мянгаар авсан гээд л авсан хувьцаагаа мартчих. 
 
Жич: маш сайн судалгаа хийж байж хийх, түүнчлэн ( хувьцаа худалдаж авах, bitcoin борлуулах, microjob төрөл, төлбөртэй нууц үг serial файл татуулах) гэх мэт ч байж болно.
 
3. Сошиал медиа маркетинг
Зах зээлийн хэрэглэгчид өдөр шөнөгүй сошиал медиа хэрэглэж, мэдээллийн гол суваг нь энэ болоод байгааг хэн хүнгүй мэдэх болов уу. Сошиал медиа нь маш хялбар мөнгө олох арга юм. Та тодорхой чиглэл барьж, сошиал хаягаа хөгжүүлэх хэрэгтэй. Юун түрүүнд та эхлээд агуулгаа зөв тодорхойлох шаардлагатай. Та фасебоок группээ хөгжүүлэхэд хамгийн гол нь  хүмүүст үнэ цэнэ өгөх, ач тус үзүүлэх нөлөөтэй байхаар хийгээрэй. Жишээлбэл: хэрхэн цэцэг тарих вэ, үс уналтын асуудалтай хүмүүст зориулсан гру
пп, гэртээ хялбар аргаар бялуу хийх, брендийн хувцасны материалыг хэрхэн сонгодог вэ гэх мэт хүнд зайлшгүй хэрэгтэй агуулгыг сонговол та маш хурдан хаягуудаа хөгжүүлж чадна. Ингэснээр та фасебоок групп болон бусад page хаягаа хөгжүүлэн, бусдад зарах боломжтой болно. Мөн та инстаграмаа 1000 дагагчтай болгож чадвал зар сурталчилгааг ч мөнгөөр байршуулах боломжтой шүү. Та нэг эхлээд үзээрэй. Эхлэл үргэлж хэцүү байдаг ч замдаа нэг гарчихвал үнэхээр хялбар шүү дээ ! Хүмүүс хаана байна, тэнд бизнес оршино…
 
4. Хоббигоо мөнгө болгох 
Хэрэв та зураг зурдаг, бичлэг янзалдаг, магадгүй гар урлал хийдэг бол өөрийн хийсэн бүтээлээ цахим хуудсуудад байршуулан худалдан авагчаа хялбар олох боломжтой. Та дуртай зүйлээ хийгээд л мөнгө олоод байх боломжтой.
 
5. Номыг цахим хэлбэрээр зарах
Хэрэв та зохиогч бол өөрийн номоо цахим хэлбэрт шилжүүлэн Амазон дээр KDP хөтөлбөрөөр дамжуулан зарах эсвэл хэн нэгэн зохиогчийн номыг сошиал орчинд борлуулан 70 хувь хүртэлх ашиг хуваан авах боломжтой. 
 

Мөнгө таныг удирддаг биш та мөнгөний удирдагч нь байгаарай танд амжилт хүсэе!