Тус улсад хоногт 263533 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт халдварын тохиолдлын тоо 25.2 саяд хүрчээ.
Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад хоногт 4329 хүн коронавирусний халдварын улмаас нас баржээ. Нийт нас баралтын тоо 278719 болсон бол 21.5 сая гаруй хүн ковидыг ялсан байна.
Энэтхэгт ковидын халдвар авсан өвчтөнүүд мукормикоз мөөгөнцрийн халдвараар өвчилсөн тохиолдол олон бүртгэгджээ. Хар хөгц гэж нэрлэдэг энэ халдварын тохиолдол мөн хойд хөрш ОХУ-д бүртгэгдсэн байна.
Энэтхэгт чихрийн шижинтэй хүмүүс олон байгаа нь мөөгөнцрийн халдварын тархалтыг ч ихэсгэсэн гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.