Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг наадамчин олон жил бүр шимтэн үздэг.
Энэ жил дөрвөн найруулагч хамтран ажиллах болжээ. Тодруулбал УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар (2016, 2017, 2018 оны Eрөнхий найруулагчаар ажилласан) Үндэсний урлагийн их театрын найруулагч Г.Цоггэрэл (2019 оны Eрөнхий найруулагчаар ажилласан), Херо энтертэйнмэнтийн найруулагч Б.Баатар (2020 оны Eрөнхий найруулагчаар ажилласан) нээлтийн тоглолтыг найруулна.
Харин Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн долдугаар сарын 11-ний орой Сүхбаатарын талбайд болох амьд тоглолтыг хариуцах юм.