Хойд хөршийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Роспотребнадзор байгууллагын тэргүүн Анна Поповагийн мэдэгдсэнээр хүмүүс ковидын халдвараар өвчлөх хамгийн эрсдэлтэй газрууд нь нийтийн тээврийн хэрэгсэл болон гэр ажээ.
Тэрбээр “Тээврийн хэрэгсэлд халдвар авах эрсдэл их ч гэрийн нөхцөлд халдвар авах тохиолдол их байна” гэжээ. ОХУ-д ковидоор халдварласан хүмүүсийн дийлэнх нь гэрийн нөхцөлд нэг нэгнээсээ халдварласан байна.
Ковидоор 50-иас дээш насныхан илүү их өвчилж байгаа аж.
Роспотребнадзорын тэргүүний мэдэгдсэнээр хойд хөршид тавдугаар сард тохиосон урт амралтын өдрүүдээр ковидын халдварын тархалт тогтвортой болжээ. Амралт өвчлөлийг өсгөхгүй байхад тусалсан байна.