Үүрийн 5:00 цагийн орчмоос эхлэн Бусан, Геожэ, Похан, Улсан зэрэг өмнөд эргийн хотуудыг дайрсан хар салхи Мягмар гарагийн өглөөний 7:10 минутын орчимд хуурай газраас далай руу шилжжээ. Хиннамнор цаашдаа Япон тэнгисээр дамжиж, Оросын Алс дорнодын эрэгт хүрэх төлөвтэй байгаа юм. Мягмар гарагийн байдлаар нэг хүн далайн хар салхинд амь үрэгдэж, есөн хүн сураггүй болсныг Өмнөд Солонгосын Гамшигтай Тэмцэх Төв мэдээлсэн байна. Хар салхины улмаас 4,500 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж, 370 орчим нислэг цуцлагдаж, 600 гаруй сургууль хичээлээ онлайн горимд шилжүүлжээ. Нийт 80 гаруй орон сууц, бизнесийн объект үерийн усанд автаж, сүйдсэн байна. Солонгосын хойг даяар 80,000 гаруй айл өрхийн цахилгаан хангамж тасалджээ. Газардах үедээ 143 км/цаг хурдтай байсан Хиннамнор шуургыг Өмнөд Солонгосын түүхэнд тэмдэглэгдсэн найм дахь хүчтэй хар салхи гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. .
Гадаад мэдээ