Гадаад мэдээ

Европын холбоо Оросын иргэдийн виз мэдүүлгийн хураамжийг 45 еврогоор нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

Европын холбоо Оросын иргэдийн виз мэдүүлгийн хураамжийг 45 еврогоор нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
2007 онд Европын холбоо болон Оросын хооронд виз хөнгөвчлөх тухай хэлэлцээр байгуулагдсан юм. Гэрээний хүрээнд Оросын иргэд 15 жилийн турш хялбаршуулсан нөхцөлөөр Европын холбоонд виз мэдүүлэх эрхийг эдэлж байжээ. Харин Украин болон Европын холбооны зарим гишүүн орнууд Оросын Украин дахь үйл ажиллагааны эсрэг тус улсын иргэдэд визний бүрэн хориг тавихыг уриалсан юм. Үүний дараа Европын холбооны гадаад хэргийн сайд нар Москватай байгуулсан визний хэлэлцээрийг түдгэлзүүлэхээр зарчмын хувьд тохиролцсон юм. Шинэ дүрмийн дагуу Европын холбоонд виз мэдүүлж буй Оросын иргэд 80 еврогийн өндөр хураамж төлөхөөс гадна өргөдөл гаргах процесс нь их болж, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт нь илүү урт болжээ Мөн Европын холбооны комисс Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн иргэдэд олгосон Орос паспортыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг гишүүн орнуудад санал болгосон юм Өнгөрсөн долоо хоногт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ЕХ-ны шийдвэр Оросын аялагчдад хүндээр нөлөөлнө гэдгийг мэдэгдсэн. Тэрээр энэ саналыг “ээлжит утгагүй шийдвэр” гэж хэлсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Орос Украин руу цөмрөн орсноос хойш нэг сая гаруй Оросын иргэн Европын холбооны орнууд руу аялжээ