Гадаад мэдээ

УМАРД СОЛОНГОСЫН ТӨВ ХЭВЛЭЛ КИМ ЖОН УНЫ ОХИНЫГ АНХ УДАА “ИХ УДИРДАГЧ” ГЭЖ НЭРЛЭЖЭЭ

УМАРД СОЛОНГОСЫН ТӨВ ХЭВЛЭЛ КИМ ЖОН УНЫ ОХИНЫГ АНХ УДАА “ИХ УДИРДАГЧ” ГЭЖ НЭРЛЭЖЭЭ
Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уны охиныг анх удаагаа “их удирдагч” гэж нэрлэсэн байна.  Ингэснээр Ким Жү Э  эцгийнхээ залгамжлагч болж Өмнөд Солонгосын дараагийн удирдагч болох магадлал өндөр болж байна.
Баасан гарагт Ким Жон Ун охины хамт нийслэл Пёнян хотын хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан тухай Умард Солонгосын төрийн төв хэвлэл Родон Синмун сонин Бямба гарагт мэдээлсэн.
Уг мэдээнд “Аугаа удирдагч нар нам, засгийн газар, цэрэг армийн боловсон хүчний хамт хүлэмжийн аж ахуйтай танилцлаа” гэж өгүүлсэн байна.
Умард Солонгосын төв хэвлэл Кимийн охины оролцсон нийт 26 арга хэмжээний талаар өнгөрсөн хугацаанд мэдээлэхдээ анх удаа түүнийг “их удирдагч” гэж нэрлэсэн нь энэ болохыг судлаачид мэдээлжээ.
“Умард Солонгосын ‘хяндо’ гэсэн нэр томьёо нь зөвхөн дээд удирдагчид, тэдний залгамжлагчдад хамаатай байдаг. Ким Жү Эг ингэж нэрлэсэн нь түүнийг Умард Солонгосын дараагийн удирдагч болж, Ким Жон Уны залгамжлах өндөр магадлалтай болсныг харуулж байна” гэж Сэжон хүрээлэнгийн Солонгосын Хойгийн Стратеги Судалгааны Төвийн захирал Чон Сон Чан тайлбарлажээ.
Даваа гарагт Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яам мөн энэ таамагтай санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.
“Умард Солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ашигласан протоколын түвшин, илэрхийллийг харвал Ким Жү Э залгамжлагч болохыг үгүйсгэх аргагүй байна” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бён Сам сэтгүүлчдэд мэдэгдсэн.
Ким Жү Э анх 2022 оны сүүлээр тив алгасагч баллистик пуужингийн туршилтад аавтайгаа хамт оролцохдоо олны нүдэнд ил гарсан юм.
Тэр үеэс хойш тэр Ким Жон Уны оролцсон батлан хамгаалах болон эдийн засгийн салбарын олон арга хэмжээнд дагалдаж байсан юм.
Ингэх бүрд түүнийг нэрлэх нэр томьёо “хайртай хүүхэд”, “хүндлэгдсэн хүүхэд”, “шинэ залуу генерал” гэх зэргээр өөрчлөгдөж байжээ.