Украинд өрнөж байгаа цэргийн тусгай ажиллагаанд хоригдлуудыг элсүүлснээр шоронд хоригдож байгаа хоригдлуудын тоо цөөрч, улмаар Сибирийн Красноярск муж энэ онд хэд хэдэн хорих ангийг хаахаар төлөвлөжээ.
Пүрэв гарагт Красноярскийн хүний эрхийн байгууллагын мэргэжилтэн Марк Денисов “Цэргийн тусгай ажиллагааны үеэр ялтнуудын тоо нэг дор их хэмжээгээр буурсан нь хорих ангиудыг хаах хэмжээнд хүргэсэн” гэж “Коммерсант” сонинд ярьжээ.
Гэхдээ тэрээр үүнийг “аюултай хандлага” гэж үзэж байгаа юм.Денисов энэ онд хаахаар төлөвлөж байгаа хоёр хорих ангийг нэрлэсэн боловч нийт хэдэн хорих ангийг хаахаар төлөвлөж байгааг тодорхой хэлээгүй байна.
Тэрээр энэ шийдвэрийг “практикийн хувьд зохимжгүй шийдвэр” гэж шүүмжлэн, таван жилийн дотор хорих ангиудыг дахин нээнэ гэж таамаглаж байгаагаа хэлжээ.
“Эрт орой хэзээ нэгэн цагт дайн дуусна. Бүх зүйл хэвийн байдалдаа орно. Эцсийн эцэст, нийгмийн бүтэц өөрчлөгдөхгүй” гэж Денисов бүс нутгийн хууль тогтоогчдод хандан хэлсэн байна.
Энэ долоо хоногт Төрийн Думын хууль тогтоогчид сэжигтэн эсвэл ял шийтгүүлсэн хүмүүсийг армид элсүүлж, Украинд байлдуулахыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталсан.
Украины дайнд хоригдлуудыг элсүүлэх практикийг “Вагнер” хөлсний бүлэглэл 2022 онд удирдаж байсан ч өнгөрсөн оны эхээр Оросын Батлан хамгаалах яам уг ажлыг өөртөө шилжүүлж авсан юм.