Гадаад мэдээ

МОСКВАД ТОМ ХЭМЖЭЭНИЙ ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА ГАРЧ 40 ХҮН АМИА АЛЖЭЭ

МОСКВАД ТОМ ХЭМЖЭЭНИЙ ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА ГАРЧ 40 ХҮН АМИА АЛЖЭЭ
Гуравдугаар сарын 22-ны орой Москва хотын 6500 хүний багтаамжтай Crocus City Hall-ын концертын танхимд Зэвсэгт алан хядагчид нэвтэрч, Пикник хамтлагийн тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс рүү гал нээжээ. Уг халдлагын үеэр зах нь 40 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан гэх мэдээлэл байна. Мөн барилгад хэд хэдэн дэлбэрэлт болж, гал гарсан байна. Халдлага үйлдэгсэд гал нээсний дараа гранат эсвэл шатаадаг бөмбөг шидсэнээр гал гарсан гэж РИА Новости мэдээллээ 
Барилгын дээвэр нурж эхэлсэн байна. Гал сөнөөгчид концертын хонгилоос 100 орчим хүнийг гаргаж, барилгын дээвэр дээрээс нисдэг тэргээр хүмүүсийг аварч байна. Концертын танхимын үүдний танхимд үл таних этгээдүүд зочдыг буудаж буй дүрс бичлэг дээр дор хаяж дөрвөн эрэгтэй пулемётоор зэвсэглэсэн харагдаж байна гэж ВВС-ийн Оросын алба мэдэгдсэн. Халдлага үйлдэгчид хэргийн газраас зугтаж чадсан байж магадгүй гэдгийг мөн хэвлэлийнхэн мэдээлээд байгаа юм. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо террорист халдлагын тухай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эрх баригчдын зүгээс ирэх амралтын өдрүүдэд Москвад болох бүх нийтийн арга хэмжээг цуцалж иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулжээ