Энэ сарын 22-24-ний өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотноо чөлөөт бөхийн өсвөрийн U17 насны 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Говь-Алтай аймгийн баг тамирчид эрэгтэй багийн дүнгээр гуравдугаар байр, эмэгтэй багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Тодруулбал, энэхүү тэмцээнд 36 байгуулагын 512 тамирчин оролцсон ба Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээний ахлах дасгалжуулагч Х.Магвандорж, дасгалжуулагч Н.Түмэнбаяр нараар ахлджуулсан баг тамирчид амжилттай оролцож 1 мөнгөн медаль, 6 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. 71кг-Т.Бямбарагчаа мөнгөн медаль хүртсэн бол 48кг-д С.Батмөнх, 51кг-д Б.Өнөболд, 60кг-д Б.Төртүвшин, 46кг-д Б.Сувд-Эрдэнэ, 46кг-д О.Гансувд, 65кг-д Г.Ганчимэг нар тус тус хүрэл медаль хүртсэн амжилт гаргаснаар багийн нийлбэр дүнгээр эрэгтэй баг гуравдугаар байр, эмэгтэй баг дөрөвдүгээр байрт шалгарсан тухай багш дасгалжуулагчид мэдээлэв.