Гадаад мэдээ

ХҮЧИРХИЙЛЭГЧ ГЭХ ДИДДИГИЙН ЭСРЭГ 120 ХҮН ЗАРГА ҮҮСГЭХЭЭР БОЛСОН БАЙНА

ХҮЧИРХИЙЛЭГЧ ГЭХ ДИДДИГИЙН ЭСРЭГ 120 ХҮН ЗАРГА ҮҮСГЭХЭЭР БОЛСОН БАЙНА

Шон "Дидди" Комбсын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээр түүний гэрийг Холбооны мөрдөх товчоо 3-р сарын 25-нд Лос Анжелес, Майами хотод нэгэн зэрэг нэгжсэн байна. Энэхүү ажиллагаа нь холбооны түвшний сексийн наймаа, хүчирхийллийн хэрэгтэй холбоотойгоор явагдсан гэж мэдээллэжээ. Түүнчлэн тус нэгжлэгийн үеэр Диддигийн хүү Жастин Комбс, ах Кристиан "Кинг" Комбс нарыг ч мөн түр саатуулсан байна. Эдгээр үйл явдлын дараа Диддигийн экс найз бүсгүй Миса Хилтон энэ бүхнийг "хүчээр айлган сүрдүүлсэн" ажиллагаа гэж буруутгажээ.

Үүний зэрэгцээ, хуулийн байгууллага Диддигийн эсрэг янз бүрийн хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хамгийн сүүлд гарсан мэдээллээр нийт 120 хүн Диддигийн эсрэг зарга үүсгэхээр болсон байна. Тэдгээр хохирогчдын дотор 25 нь тухайн үеийн насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Үүнээс гадна, тус хэрэгт эрэгтэй болон эмэгтэй хохирогчид холбогдсон бөгөөд тухайн үйл явдлууд 2000-аад оноос эхлэн 20 жилийн хугацаанд үргэлжилсэн гэж мэдэгдсэн байна. Эдгээр хэргүүд нь хүчирхийлэл, бэлгийн дарамт, хууран мэхлэлт зэрэг олон төрлийн зөрчилтэй холбоотой ажээ​.

Мөн түүнтэй холбоотой хэргүүдийн дотор Диддиг өөрийн уран бүтээлчдийг хүчээр сексийн наймаанд оруулсан, хүчирхийлсэн, хар тамхинд оруулсан гэх мэдээллүүд байгаа бөгөөд холбооны мөрдөн байцаагчид тухайн хэргүүдийн хохирогчдыг байцааж эхэлжээ.