Гадаад мэдээ

ТРАМП: ОРМУЗЫН ХООЛОЙГООР НЕФТЬ ЗӨӨВӨРЛӨХИЙГ ХОРИГЛОНО

ТРАМП: ОРМУЗЫН ХООЛОЙГООР НЕФТЬ ЗӨӨВӨРЛӨХИЙГ ХОРИГЛОНО
АНУ, Израилийн талын Иран улстай хийж байгаа дайны улмаас дэлхийн эдийн засгийн гол судал болох Ормузын хоолойг удаан хугацаагаар хааж болзошгүй...
Персийн булангийн орнууд дэлхийн зах зээлд не           фть болон байгалийн шингэрүүлсэн хийн 20%-ийг дангаар нийлүүлдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайнтай холбоотойгоор Ормузын хоолойг урт хугацааны туршид хаахаар заналхийлж байна.
Хэрвээ Трамп хориг тавьбал Европ, Америк төдийгүй Цагаан ордны тэргүүнд ч мөн таагүй нөхцөл байдал үүснэ. Учир нь булангийн орнуудын нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт тасрах нь Оросын талд таатай нөхцөл үүсгэж, Кремльд нефтийн наймаанаас олох ашгийг нэмэгдүүлэн, цаашлаад тэдгээр хөрөнгийг Украинтай хийж байгаа дайнд ашиглах боломжийг нээж өгч болзошгүй юм.
Иран улс Ормузын хоолойн тээвэрлэлтийн гол зангилаа хэсэг болох хойд хэсгийг хянадаг. Өмнө нь Америк болон Израилийн дарамтыг эсэргүүцэн энэ хоолойг хаахаар заналхийлж байсан ч Ираны исламын удирдагчийн аминд халдсан явдал, мөн газар нутаг руу нь агаараас халдан довтолсны дараа ч ийм алхам одоогоор аваагүй байна.
Хэрвээ Ормузын хоолойг хаавал зөвхөн Саудын Араб, АНЭмират, Кувейт болон Иракийн нефтийн нийлүүлэлтийг таслаад зогсохгүй цаашлаад Ираны нефтийн нийлүүлэлтийг бүрэн зогсооно. Энэ тохиолдолд Америкийн Венесуэлын эсрэг тавьсан хоригоос шалтгаалан ОХУ хямд, “сүүдрийн” нефтийн худалдааны гол тоглогч болж болзошгүй.