Гадаад мэдээ

КАЗАХСТАНЫ ҮНДСЭН ХУУЛИНД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ ҮҮРГИЙГ ТЭЛЖЭЭ

КАЗАХСТАНЫ ҮНДСЭН ХУУЛИНД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ ҮҮРГИЙГ ТЭЛЖЭЭ
Казахстанд олон нийтийн дунд явуулсан бүх нийтийн санал асуулгаар шинэ үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн эрх үүргийг бэхжүүлжээ. Үндсэн хуулинд шинээр оруулах нэмэлт өөрчлөлтөд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тэлж, улсынхаа парламентыг нэг танхимтай болгон өөрчилж, гэр бүлийн тухай актад зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг “гэр бүл” гэж тооцохоор заалаа.
Казахстанд явагдсан бүх нийтийн санал хураалтад энэ улсын иргэд сонгогчдын 73,12% нь оролцож тэднээс 87,15% нь буюу 7,9 сая иргэн шинэ үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, харин ердөө 900 мянга нь эсэргүүцсэн байна.