Израилийн Батлан хамгаалах яам Ираны Тагнуулын албаны дарга Исмаил Хатибыг устгасан талаар мэдэгдлээ. Түүнийг Ираны нийслэл Тегеран хотод явуулсан шөнийн агаарын дайралтын үеэр амиа алджээ.
Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац Ираны нөлөө бүхий албан тушаалтныг устгасан талаар цэргийн төв зөвлөлийн хуралдааны үеэр албан ёсоор мэдэгдсэн байна.
Ингэснээр Исмаил Хатиб нь Ираны Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Али Ларижани болон “Басиж” армийн командлагч Голамреза Солеймани нарын араас энэ долоо хоногт амиа алдсан Исламын улсын бас нэгэн дээд албан тушаалтан боллоо.
Исмаил Хатиб 2021 онд ерөнхийлөгч агсан Ибрахим Райсигийн томилгоогоор Батлан хамгаалахын сайд болсон. Түүнийг АНУ болон түүний холбоотнуудын эсрэг кибер үйл ажиллагаанд оролцсон гэж буруутган АНУ-ын Сангийн яам 2022 онд хориг арга хэмжээ авсан аж.