Диснейн шинэ онлайн видео үйлчилгээ таван сарын өмнө худалдаанд гарснаас хойш 50 сая гаруй хэрэглэгчтэй болсон байна
Энэ шинэ үйлчилгээ хурдацтайгаар хөгжиж байгаа гол шалтгаан нь олон хүмүүс вирусын халдвараас сэргийлж гэртээ байгаатай холбоотой юм. Ихэнх орны үзвэр үйлчилгээний газар хаагдсан нь ч томоохон нөлөө үзүүлжээ.
Netflix ба Amazon Prime-ийн өрсөлдөгч болох Disney Plus компани өнгөрсөн сард Их Британи болон Европын ихэнх үйлчилгээгээ үзүүлдэг болоод байгаа. Тус компани өнгөрсөн оны 11 сард нээлтээ хийснээс хойш энэ салбарын хуучны акулууд болох Netflix болон Amazon Prime Video нартай өрсөлдөхүйц компани болон өргөжсөн байна.
Лхагва гарагийн орой Диснейн хувьцааны ханш Уолл-Стрит дээр 7% -иар өсчээ. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрийн аялал зугаалга, үзвэр үйлчилгээг хаасантай шууд холбоотой байгаа бөгөөд цагаа олсон бизнес болсон гэж судлаачид үзэж байна.