Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын захиалгаар Лондонгийн Кингс коллеж, Австралийн үндэсний их сургуулийн (ANU) мэргэжилтнүүд дэлхийн эдийн засгийн байдалд судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд вирусын тархалтын улмаас дэлхийд сүүлийн 30 жилд тохиогүй эдийн засгийн хямрал үүснэ гэж үзсэн байна.
Энэхүү судалгааг ирэх долоо хоногт Дэлхийн банк, Олон улсын валютын сан (ОУВС) болон G20 санхүүгийн сайд нарын уулзалтанд зориулан гаргасан юм. Австралийн үндэсний их сургуулийн профессор Кристофер Хой "Эдийн засгийн хямрал нь эрүүл мэндийн хямралаас илүү аюул дагуулж болзошгүй” хэмээн анхааруулсан байна.
Дэлхийн банк ,ОУВС ч ядуурал ихээр нэмэгдэх болно хэмээн мэдэгдэл хийж байсан.
Дэлхий даяар ядууралтай хүмүүсийн тоог 400-600 саяар нэмэгдүүлэх тооцоог гаргасан уг судалгааг танилцуулсаны дараа НҮБ дэлхийн ядуу буурай улс орнуудын өрийг чөлөөлөхийг уриаллаа.
Царт тахал нь 7.8 тэрбум хүн амтай дэлхийн хүн амын талаас илүү хувийг ядууралд өртүүлэх магадлалтай байгаа юм. Ядууралд өртөх магадлалтай бүс нутгууд нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг, Сахарын Африк, Өмнөд Азийн орнууд хэмээн судалгаанд дурьдагджээ