Гадаад мэдээ

ЛОНДОНД ЕВРЕЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭЭ

ЛОНДОНД ЕВРЕЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭЭ
Английн нийслэл Лондон хотод үл мэдэгдэх этгээдүүд еврей иргэдийн хороололд түргэний машин тэрэг зориудаар галдан шатаасан хэрэг гарчээ. Нийтдээ Лондоны хойд хэсгийн Голдерс-Грин дүүрэгт болсон хэрэг явдлын үеэр 4 машин шатаж, ойролцоох орон сууцны барилгаас оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.
Орон нутгийн эрх баригчид хэргийг “антисемитист” буюу еврей нарын эсрэг үзэл дээр суурилсан хэрэг гэж тооцон мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ.
Халдлагыг орон нутгийн цагаар 01 цаг 40 минутын алдад 3 этгээд үйлдэж, еврейн Хацал нийгэмлэгийн түргэний тэргүүдийг зориудаар шатах шингэн авчран галдан шатаасан байна. Машинуудад хэд хэдэн удаа баллон дэлбэрч улмаар ойролцоох барилгын шил цонх хагарчээ. Азаар хүний амь нас үрэгдээгүй, гэмтэж бэртээгүй байна.