Урлаг спорт

КИРИШИМА Б.ЛХАГВАСҮРЭН ОЗЭКИ ЦОЛОО ЭРГҮҮЛЭН АВЛАА

КИРИШИМА Б.ЛХАГВАСҮРЭН ОЗЭКИ ЦОЛОО ЭРГҮҮЛЭН АВЛАА
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Банцүкэгийн зөвлөл ээлжит бус хурал хийж, энэ үеэр Киришима Б.Лхагвасүрэнд Озэки цолыг нь эргүүлэн олгох шийдвэр гаргалаа.
Түүний хувьд сүүлийн гурван башёд дараалан сэкивакэ цолтойгоор 50%-ийн амжилтаа үзүүлэн, нийт 34 даваа авсан амжилт гаргасан байна.
Түүнчлэн Хару башёд 12 даваатайгаар түрүүлж, Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа өргөжээ.
 
Киришима озэки цолоо алдсанаас хойш хоёр жилийн дараа ийнхүү цолоо эргүүлэн авч байна. Тэрбээр озэки цолоо алдаад буцааж авсан сумо бөхийн зургаа, харин Монголын хоёр дахь бөх боллоо.
 
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Хару башёгийн 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангаж гурав дахь цомоо өргөснөөс гадна “Дайчин барилдааны шагнал” хүртсэн юм. Тэрбээр монгол бөхчүүдийн макүүчи зиндааны 104 дэх түрүүг авсан байна.