Эдийн засаг

ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 300 ТӨГРӨГӨӨР НЭМНЭ

ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 300 ТӨГРӨГӨӨР НЭМНЭ
Ойрхи Дорнодын бүс нутагт үүссэн мөргөлдөөнтэй холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд АИ-92-оос бусад нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тухай мэдээлэл гарсан. Тэгвэл Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв энэ талаар мэдээлэл хийхдээ эхний ээлжинд Дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмнэ гэж мэдэгдлээ. .
Эхний ээлжинд дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмэхээр боллоо. Ийм хэмжээний үнийн өсөлт инфляцад хүчтэй нөлөөлөхгүй гэж харж байгаа. Дизель түлшний үнэ нэмэгдсэн ч инфляцад нөлөөлөх нөлөө нь АИ-92 шатахуунаас бага байдаг.
Ойрхи дорнодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсад үүсэж болох нөхцөл байдлыг тодорхойлох, эдийн засагт дарамт багатай, иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулж Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр ахалж байна.
Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай сайн байгаа хэдий ч цаашид нөөц бүрдүүлэхийн тулд хадгалах савтай байх нь чухал байгаа юм.
Өнөөдөр улсын хэмжээнд АИ-92 бензины 42 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлшний хувьд 28 хоногийн нөөцтэй байна. Өөрөөр хэлбэл, байгаа нөөцийн саваа дүүргэчихсэн.  Шатахуун хадгалах савгүйн улмаас "Улаанбаатар төмөр зам"-д  шатахуун хүлээгдэж байна. Тиймээс дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүн үнэ унасан үед ихээр нөөцлөх мөн хомсдол үүсэх болон үнэ нэмэгдэх үед тодорхой хэмжээний тохируулга хийх шаардлага цаг үргэлж тулгарч байгаагаас нөөцийн савтай байх нь чухал байгаа юм.
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас санаачлан 2026 оны төсөвт шатахууны нөөцийн сав барих 20 тэрбум төгрөгийн төсөв тавиулсан. Улмаар ААН-үүдэд хүүгийн татаас хэлбэрээр олгоод 200 мянган метр куб савны багтаамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.