Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр /2026.03.27/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд боллоо.
УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Булганчимэг чиглүүлж, хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 176 хүн оролцсон юм.
Уг илтгэлд, Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал биш болж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаа, үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох стратегийн түвшний сорилт болоод байна. Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны нэг бөгөөд цөлжилт, усны хомсдол, зуд зэрэг эрсдэлүүд улам бүр нэмэгдэж байна. Ийм нөхцөлд бид зөвхөн хариу үйлдэл үзүүлэх бус, харин урьдчилан төлөвлөсөн, шинжлэх ухаанд суурилсан, цогц бодлогоор хариулах шаардлага тулгарч байна. Энэ утгаараа энэхүү хууль нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих эрх зүйн суурийг бүрдүүлж буйгаараа онцлог юм хэмээн илгээлтэд дурдсан байлаа.