Италийн Парма дахь Маньяни-Роккийн сангийн дэргэдэх музейгээс Ренуар, Сезанн, Матиссын бүтээлүүд хулгайд алдагджээ. Хулгайлагдсан бүтээлүүдийн зах зээлийн ханш хэдэн сая еврогоор үнэлэгдэх юм.
Орон нутгийн цагдаа нарын мэдээлж байгаагаар хулгай энэ сарын 22-23-ны хооронд гарчээ. Хулгайлагдсан бүтээлүүдийн дотор Пьер Огюст Ренуарын “Загас”, Поль Сезанны “Тоортой натюрморт”, Анри Матиссын “Террас дээрх Одалиск” зэрэг алдартай бүтээлүүд байгаа юм.
Хулгайч нар музейн хаалгыг эвдэн дотогш нэвтэрч, улмаар 1-р давхрын танхимаар дамжин үнэт бүтээлүүд хадгалагдаж байсан хэсэг рүү орсон байна. Хулгайг нүүрээ халхалсан 4 этгээд үйлдсэн болохыг цагдаа нар тогтоогоод байна.
Парма хотоос 20 км зайтай байрлах Маньяни-Роккагийн сан 1977 онд байгуулагдсан. Урлаг судлаач Луижи Маньянигийн үүсгэн байгуулсан санд Дюрер, Рубенс, Ван Дейк, Гойя болон Монегийн ховор нандин бүтээлүүд хадгалагддаг байна.