Польшийн ерөнхий сайд Дональд Туск дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдал Оросын талд ашигтайгаар эргэж байгааг тэмдэглэн хэлжээ. Туск өөрийн Х платформ дээр энэ талаар бичихдээ “НАТО задрах аюултай байгаа, Оросын эсрэг хориг суларсан, Европын эрчим хүчний хямрал, цаашлаад Украинд үзүүлэх улс орнуудын дэмжлэг тасалдсан, мөн үүн дээр Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны зүгээс Киевт зориулсан зээлд хориг тавьсан зэрэг шалтгаан нөхцөл Оросын талд давуу байдал үүсгэж байна гэжээ.
Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп энэ сарын 1-нд Телеграф-д өгсөн ярилцлагадаа Ираны эсрэг дайнд Холбоотон орнууд Америкийн талд зогсч, дэмжлэг үзүүлэхээс түтгэлзэж байгаа нь Вашингтон НАТО-оос гарах шалтгаан болохыг үгүйсгээгүй юм. Тэгвэл үүнээс өмнө Унгар улс Украинд үзүүлэхээр тогтоод байсан 90 тэрбум еврогийн хөнгөлөлттэй зээлийн асуудалд хориг тавьж царцаасан нь Орбаны үзэж байгаагаар Москвад давуу байдал олгож болзошгүй гэнэ.