Шинэ Засгийн газарт зургаан дэд сайд үргэлжлүүлэн ажиллах нь ээ. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин, Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн, Сангийн дэд сайдаар О.Хулан, Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Б.Мөнхтамир үргэлжлүүлэн ажиллахаар болж, эхнээсээ үүрэгт ажилдаа ороод байна.
Ерөнхий сайд Н.Учрал ерөнхий чиг үүргийн яамдын дэд сайд нарыг цомхотгохгүй гэж мэдэгдсэн. Тэр дагуу дөрвөн дэд сайд ажиллах нь тодорхой байсан бол нэмээд хоёр ч дэд сайд ажиллах нь.
Сануулахад, Г.Занданшатарын танхим өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 16 дэд сайд томилсон. Энэхүү томилгоог УИХ дахь Ардчилсан намын бүлгээс эсэргүүцэж, толгойноосоо эхлээд цомхон болох ёстой атал орон тоог нэмсэн нь буруу. Иймээс цомхотгох шаардлага тавьж байна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл шинэ Засгийн газар өмнөх танхимын дэд сайд нараас 60 хувийг нь цомхотгон 40 хувийг нь хэвээр үргэлжлүүлэн ажиллахаар болоод байна.