Гадаад мэдээ

АНУ, ОРМУЗЫН ХООЛОЙН АСУУДЛААР ЭВСЭЛ БАЙГУУЛАХ САНААЧЛАГА ГАРГАЖЭЭ

АНУ, ОРМУЗЫН ХООЛОЙН АСУУДЛААР ЭВСЭЛ БАЙГУУЛАХ САНААЧЛАГА ГАРГАЖЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газар Ормузын хоолойг нээж, боомтуудын үйл ажиллагааг сэргээхээс урьтаж бүс нутгийн орнуудад хандан нэгдсэн эвсэл байгуулах санаачлага хүргүүллээ.
Америкийн Төрийн департамент гадны улс орнуудад хандан “Маритайм Фридом Констракт” буюу “Далайн чөлөөт тээврийн эвсэл” байгуулах санаачлага гаргажээ. Эвсэлд нэгдэгч талууд хоорондоо нягт хамтран ажиллаж, Ормузын хоолойн аюулгүй байдлыг сахин хамгаалахаас гадна тагнуулын мэдээ сэлт солилцох, хамтын дипломат хүчин чармайлт гаргах, хориг саадыг биелүүлэхэд хяналт тавих зэрэг үүрэг хүлээх юм.