Гадаад мэдээ

Д.Трампын хөргийг АНУ-ын паспорт дээр хэвлэнэ

Д.Трампын хөргийг АНУ-ын паспорт дээр хэвлэнэ
АНУ-ын Төрийн департамент тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан улсынхаа иргэний үнэмлэх паспортон дээр ерөнхийлөгч Дональд Трампын хөрөг зургийг байрлуулахаар төлөвлөж байна. Трампын хоёр дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг билгэдсэн зургийг үндэсний паспортын хавтасны зураг болгохыг эсэргүүцэгчид олон байна.
Шинээр гаргахаар төлөвлөж байгаа паспортын загварт хавтасны дотор талд Трампын хөрөг болон алтан үсгээр бичсэн түүний гарын үсгийг байрлуулах гэнэ. Түүнчлэн паспортын арын нүүрэнд Америкийн зураач Жон Трамбуллын "Тусгаар тогтнолын тунхаглал" зургийн хэсгийг тавина. Ийм паспортыг нийт хэдэн ширхэг гаргахнь одоогоор тодорхойгүй байна.
Паспортын стандарт загварын хавтасны дотор талд Америкийн өөр нэгэн зураач Эдвард Перси Мораны зураг байдаг. Тэрхүү зурган дээр Балтимор хотын Макгенри бэхлэлтийг Британийн цэргүүд бөмбөгдсөний дараа АНУ-ын төрийн дууллын үгийг зохиож байсан Фрэнсис Скотт Киг дүрсэлсэн байдаг юм.
АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан гаргах 100 долларын дэвсгэрт дээр ерөнхийлөгчийн гарын үсгийг хэвлэхээр болсон тухай гуравдугаар сарын 23-нд мэдээлсэн. Цагаан ордны тэргүүний гарын үсэг мөнгөн дэвсгэрт дээр сангийн няравын гарын үсгийг сүүлийн 165 жилийн хугацаанд анх удаа орлох юм.