Гадаад мэдээ

ОХУ-ЫН ТЭРГҮҮН ЧЕЧЕНИЙ БНУ-ЫН ТЭРГҮҮНЭЭР РАМЗАН КАДЮРОВЫГ УЛИРАН ӨРСӨЛДӨХИЙГ ДЭМЖЛЭЭ

ОХУ-ЫН ТЭРГҮҮН ЧЕЧЕНИЙ БНУ-ЫН ТЭРГҮҮНЭЭР РАМЗАН КАДЮРОВЫГ УЛИРАН ӨРСӨЛДӨХИЙГ ДЭМЖЛЭЭ
Чеченийн удирдагч Рамзан Кадыров ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Бүгд найрамдах улсын тэргүүний суудалд улиран нэр дэвшихэд бэлэн байгаагаа мэдээлжээ.
Кадыров ард түмнийхээ дэмжлэгийг хүлээн Чечений БНУ-ын тэргүүнээр улиран сонгогдвол улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр үргэлжлүүлэн зүтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Оросын төрийн тэргүүн Владимир Путин Рамзан Кадыровыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, ирэх сонгуульд Чечений ард түмэн түүнийг дэмжвэл цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, амжилт хүссэн байна.