Гадаад мэдээ

МИССУРИ МУЖИД БЕЙСБОЛЫН БӨМБӨГНИЙ ХЭМЖЭЭТЭЙ МӨНДӨР ОРЖЭЭ

МИССУРИ МУЖИД БЕЙСБОЛЫН БӨМБӨГНИЙ ХЭМЖЭЭТЭЙ МӨНДӨР ОРЖЭЭ
Америкийн Миссури мужид бейсболын бөмбөгний хэмжээтэй аварга том мөндөр буужээ. Гамшигт үзэгдэлд Спрингфилд дахь амьтны хүрээлэнгийн ан амьтад өртөж, австралийн нэн ховорт тооцогдох Эму шувуу үхсэн байна. Мөн өмнөд Америкаас гаралтай нанду шувуу гэмтэж, Дикерсоны амьтны хүрээлэн түр хугацаагаар хаагджээ.
Түүнчлэн бейсболын бөмбөгний дайтай аварга том мөндөрөнд гадаа гудамжинд байрлуулсан машин тэрэг цохиулж, шил цонх нь хагарч, барилга байшингийн дээвэр хууларч хонхойсон тохиолдол гарчээ.