Нийгэм

МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР 17 БАЙР АХИЛАА

МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР 17 БАЙР АХИЛАА
Reporters Without Borders-аас гаргадаг тайланд 2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 17 байр ахиж, 85 дугаарт жагслаа. Гэсэн ч “дунд түвшний буюу асуудалтай” ангилалд хэвээр байгаа юм. Тайланд дурдсанаар, Монголын хэвлэл мэдээллийн салбарт эдийн засгийн хараат байдал, улс төрийн нөлөөлөл, өмчлөлийн төвлөрөл нь редакцын хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй хэвээр байна. Мөн сэтгүүлчдэд шууд хүчирхийлэл бага ч шүүх, дарамт шахалтын хэлбэрээр хязгаарлагдах тохиолдол ажиглагджээ. Цаашид редакцын хараат бус байдлыг улс төр, бизнесийн нөлөөллөөс хамгаалах шаардлагатайг онцолсон байна.