Гадаад мэдээ

ГҮНЖ ШАРЛОТТ 11 НАС ХҮРЛЭЭ

ГҮНЖ ШАРЛОТТ 11 НАС ХҮРЛЭЭ
Их Британийн хаан 3-р Чарльзын ач охин, ханхүү Уильям болон Уэльсийн гүнж Кэйт нарын охин гүнж Шарлотт 11 нас хүрчээ.
Эмэг эх хатан хаан 2-р Элизабетийн залуу хувилбар гэгддэг гүнж Шарлоттын 11 насны төрсөн өдөрт зориулж Кенсингтоны ордон түүний албан ёсны шинэ постер зургийг нийтэлжээ.
Гүнж Шарлотт нь Уэльсийн ханхүү, гүнжийн гурван хүүхдийн дундах нь юм. Тэрээр аав ханхүү Уильям, том ах ханхүү Жоржийн араас Их Британийн хаан ширээ залгамжлах жагсаалтын 3-рт нэр нь бичигддэг байна.
Гүнж Шарлоттын 11 насны төрсөн өдрийн албан ёсны фото зургийг зурагчин Мэтт Портеус өнгөрсөн улаан өндөгний баярын үеэр Корнуолл дахь эдлэнд байхад нь авчээ.