Эдийн засаг

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол улсад хэрэгжихээр төлөвлөгдсөн Мега төслүүдийн нэг болох Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийг албан ёсоор эхлүүллээ.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барих тус станц нь нийт 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай станц байх юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид дотоодын анхны бондыг 2024 онд гаргаж, Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг ашиглалтад оруулсан. Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, 2028 онд ашиглалтад оруулна. Энэ жил нийслэлд Дулааны тавдугаар, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан, мөн Дамбадаржаа, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Хүннү хотын станц гээд хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг багасгах, иргэдийг ая, тухтай амьдруулах томоохон төслөө урагшлуулна” гэж нээлтийн ёслолы арга хэмжээний үеэр онцолжээ.