Ойрхи Дорнодын бүс нутгийн сөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөний төслийг Иран улс Пакистаны энхийн зуучлагчдаар дамжуулан АНУ-ын талд хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ саналд АНУ төлөвлөгөөг судалж байж тодорхой хариу өгнө гэж мэдэгдсэн талаар Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлжээ.
Ираны зүгээс санал болгосон төлөвлөгөө нь нийт 14 заалттай. Гэхдээ энэ баримт бичигт цөмийн хөтөлбөртэй холбоотой санал санаачилга багтаагүй юм.
Харин 30 хоногийн дотор байлдааны ажиллагааг зогсоох, бүслэлтийг цуцалж, Ормузын хоолойг нээх саналыг АНУ-д тавьжээ. Ираны тал санал болгож байгаачлан, эхний ээлжинд тохиролцоонд хүрсний дараа хэлэлцээ хийх нэг сар эхлэх юм байна.