Гадаад мэдээ

AI АШИГЛАН БҮТЭЭСЭН ДҮРИЙГ ОСКАРЫН КИНО НААДАМД ОРОЛЦУУЛАХГҮЙ

AI АШИГЛАН БҮТЭЭСЭН ДҮРИЙГ ОСКАРЫН КИНО НААДАМД ОРОЛЦУУЛАХГҮЙ
Америкийн Кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг тодруулах дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулжээ. Оскарын шагнал олгох комисс шинэ дүрмэндээ хиймэл оюун ухаан буюу AI-аар бүтээсэн дүрүүдийг энэхүү шагналд нэр дэвших эрхгүй, боломжгүй гэж тусгасан байна. Нэг үгээр хиймэл ухааны тусламжтайгаар бүтээсэн “жүжигчид”-ийг Оскарын шагналд нэр дэвшүүлэхгүй, шагнал олгохгүй, авах эрхгүй гэсэн үг юм. 
Шинэ дүрмийг  жүжигчин Вэл Килмерийг нас барснаас нэг жилийн дараа "Яг л булш мэт гүн" кинонд зориулан бүтээсэн түүний AI хувилбарыг танилцуулсны дараа эргэн харж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарч байжээ.
Түүнчлэн шинэ дүрмэнд киноны зохиолыг AI-ийн тусламжтай бичээгүй, харин тодорхой зохиолч, бие хүн бичсэн байх ёстой гэнэ.