Gen Z буюу зумер гэж нэрлэгдэх болсон шинэ үеийнхэн хиймэл оюун ухааныг эсэргүүцэж байна уу? Ийм гарчигтайгаар хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд OpenAI компанийн ерөнхий захирал Сэм Альтманы гэр лүү Gen Z үеийн төлөөлөл халдсан хэрэг явдлыг гарчиглан бичжээ.
Өнгөрсөн долоо хоногт Сэм Альтманы гэр лүү ар араасаа хоёр ч удаа халджээ. Халдлагыг үйлдсэн хэрэгт сэжиглэгдсэн гурван этгээд нь 20-25 насныхан байгаа юм. Тэднийг хууль хүчний байгууллагынхан баривчлан саатуулж, хэргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Тэгвэл дээрх хэрэг явдлын дараа олон нийтийн цахим сүлжээнд OpenAI компанийн тэргүүн халдлагад өртсөнийг шүүмжлэгчид байхад мөн халдагч этгээдүүдийн талд орж, зөв үйлдэл хийсэн гэж үзэж байгаа олон ч их байна.
Эндээс шинжээчид дүгнэлт хийн орчин үеийн залуус технологийн үсрэнгүй хөгжлийг төдийлөн дэмжихгүй байгаа, хиймэл оюун ухаанд үл итгэх байр сууринаас хандаж байгаа, мөн AI-ийн хэт хурдацтай хөгжил дэвшлээс шалтгаалан ирээдүйдээ итгэх итгэл нь буурч байна гэсэн дүгнэлт хийж байна.
Хэргийг үйлдсэн этгээдүүдийн нэг болох 20 настай Даниэль Морено-Гама Америкийн Сан Франциско хотод байрлах OpenAI компанийн тэргүүний гэр лүү шатах шингэн бүхий лонх шидэж халдлага үйлдэхийг завджээ.