Гадаад мэдээ

АНУ, ИРАНТАЙ ТОХИРОЛЦООНД ХҮРВЭЛ ТЕГЕРАНЫ ЭСРЭГ ХОРИГОО СУЛРУУЛНА

АНУ, ИРАНТАЙ ТОХИРОЛЦООНД ХҮРВЭЛ ТЕГЕРАНЫ ЭСРЭГ ХОРИГОО СУЛРУУЛНА
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, хэрвээ Иран улстай хийх яриа хэлэлцээр амжилтад хүрч, тохиролцож чадвал Вашингтон Тегераны эсрэг хоригоо сулруулах болно гэж мэдэгдлээ. Магадгүй хоригоо сулруулахаас гадна бусад шаардлагатай буултууд ч хийхийг Цагаан ордны тэргүүн үгүйсгээгүй байна.
 
Трамп түүнчлэн Иран улстай ямар нэгэн байдлаар тохиролцоонд хүрлээ гэхэд Тегеранд ураны баяжуулалтаа 3.67%-д хүргэх боломж өгнө гэсэн мэдээллийг үгүйсгэж, Ираны цөмийн хөтөлбөрийг бүх талаар эсэргүүцэх болно гэдгээ тодруулжээ.