Гадаад мэдээ

ЕВРОП АМЕРИКИЙН ЦЭРГИЙН ХҮЧНИЙГ ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ

ЕВРОП АМЕРИКИЙН ЦЭРГИЙН ХҮЧНИЙГ ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ
Европ, Америкийн цэргийн хүчнийг гаргах үйл явцад шаардлагатай зардал болоод нөхөн төлбөрийг төлөх боломжгүй. Тиймээс үүнтэй уялдуулаад цаашдаа батлан ​​хамгаалахын салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Европын парламентын дэд дарга Виктор Негреску мэдэгдлээ.
АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн долоо хоногтойрын 6-12 сард багтаан Герман улсаас Америкийн 5 мянган хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүчнээ гаргахаар шийдвэрлэсэн талаараа мэдэгдсэн. Пентагон албаны төлөөлөгч Шон Парнелл энэ талаар мэдэгдэхдээ, Герман улсаас эргүүлэн татах 5 мянган цэргээ Европын цэрэг дайчдаар сольж чадахгүй хэдий ч Европын батлан ​​хамгаалах салбарт илүү их хөрөнгө оруулалт хийж чадна. Одоогоор НАТО-гийн түвшинд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн улсынхаа батлан ​​хамгаалах салбартаа хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгааг тэмдэглэжээ.
Тэрээр Европын орнууд АНУ-тай тэгш эрхтэй түнш байхын тулд "дэлхийн хэмжээнд сэтгэх" шаардлагатай гэдгийг онцолж, Вашингтоны дээрх шийдвэр Брюсселийн хувьд гэнэтийн алхам байгаагүй ч Европ нөхцөл байдалд дасан зохицох нь зүйтэй юм гэжээ.