Гадаад мэдээ

“CNN” СУВГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ТЕД ТЕРНЕР 87 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

“CNN” СУВГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ТЕД ТЕРНЕР 87 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЧЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хэвлэл мэдээллийн тэргүүлэгч байгууллагын нэг болох CNN сувгийг үүсгэн байгуулагч Тед Тернер таалал төгссөнд харамсч байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ түүний үлдээсэн орон зай, нэр хүнд, өв уламжлалыг нэр төртэйгээр үргэлжлүүлэхийг хүсч уриалсан байна.
CNN компанийг үүсгэн байгуулагч Тед Тернер лхагва гарагт 87 насандаа таалал төгссөн юм. Тэрээр CNN сувгийг 1980 онд үүсгэн байгуулж, дэлхийн хамгийн анхны 24 цагийн туршид тасралтгүй ажилладаг мэдээллийн суваг болж байжээ.
Америкийн Жоржия мужийн Атланта хотод төвтэй CNN суваг нь Нью Йорк, Вашингтон, Лос Анжелест салбартай дэлхийн хэмжээний мэдээллийн суваг болжээ.
Ерөнхийлөгч Трамп CNN сувгийг худалдан авсан шинэ эзэд болох WBD компанид үзэгчдийн итгэлийг алдалгүй, мэдээллийн сувгийн нэр хүндийг бууруулалгүй ажиллахыг хүссэн байна.