Гадаад мэдээ

ДЭМБ-ЫН ТЭРГҮҮН ХАНТАВИРУСЫН ДЭГДЭЛТИЙГ ЦАР ТАХАЛТАЙ АДИЛГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

ДЭМБ-ЫН ТЭРГҮҮН ХАНТАВИРУСЫН ДЭГДЭЛТИЙГ ЦАР ТАХАЛТАЙ АДИЛГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Атлантын далайд аяллын хөлөг онгоцны зорчигсдын дунд илэрсэн хантавирусын дэгдэлтийг коронавирусын цар тахалтай адилтгах шаардлагагүй гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус мэдэгдлээ.
Атлантын далайд аялж явсан хөлөг онгоцон дээрх зорчигсдын дунд энэ сарын эхээр вирусын халдвар дэгдсэн байна. Аяллын хөлөг дээр нийт 149 хүн яваагийн 7-д нь вирусээр дамжсан өвчин илэрч, тэдний 3 нь амиа алдсан байна.
Тэгвэл энэ явдлаас өмнө Швейцарьт хүнээс хүнд халдварлах илүү аюултай вирусын төрлийг илрүүлжээ. Гэхдээ Швейцарын эрх баригчид иргэдийн дунд өвчин халдварлах магадлал бага гэдгийг мэдэгдсэн юм.
Хантавирус гэдэг нь голчлон хулгана, харх зэрэг мэрэгч амьтдаас хүнд халдварладаг, амьсгалын зам болон бөөрний үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлдэг вирусийн нэг төрөл юм.