Шидтэн хүү “Харри Поттер”-ын тухай телевизийн цувралын хоёрдугаар бүлгийг HBO үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Киноны зураг авалт ирэх намар эхлэх гэнэ.
“Харри Поттер”-ын тухай цувралыг Ж.К.Роулингийн зохиолын хоёр дахь боть болох “Харри Поттер ба Нууцат өрөө” номоос сэдэвлэн бүтээх юм. HBO компани өмнө нь Роулингийн долоон боть ном тус бүрийг нэг бүлэгт багтаан, нийт арван жилийн хугацаанд дэлгэцийн бүтээл болгох төлөвлөж байна.
Киноны гол дүрүүд болох Харри Поттерт Доминик Маклафлин, Гермиона Грейнжерт Арабелла Стэнтон, Рон Уизлид Аластер Стаут нар тоглохоор сонгогджээ. Жүжигчдийг 30 мянга гаруй хүүхэд оролцсон нээлттэй сонгон шалгаруулалтаас сонгожээ.
Одоогоор Харригийн гол дайсан болох Волдемортын дүрд тоглох жүжигчний нэр тодорхойгүй байгаа ч "Оскар"-ын шагналт жүжигчин Киллиан Мерфи болон Энди Серкис нарын нэрс яригдаж байгаа гэнэ.
"Нууцат өрөө" бүлэгт Харри болон түүний найзууд Хогвартс дахь сургуулийнхаа хоёр дахь жилд илүү аюултай амьтад, хуучны дайснуудтай нүүр тулж, шидтэнүүдийн ертөнцийн харанхуй нууцуудад нэвтэрнэ.