Хонда компани 1957 онд Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлж, улмаар Японы хоёр дахь томоохон автомашин үйлдвэрлэгч болсон юм. Гэвч “Хонда” компани Хятадын цахилгаан автомашины эрэлтийг хангах, зах зээлд байр сууриа хадгалахын тулд цахилгаан автомашины үйлдвэрлэлд анхаарал хандуулсанаар 70 жилийн дараа анх удаагаа алдагдал хүлээлээ. Өөрөөр хэлбэл Хонда компанийн санхүүгийн жилийн алдагдал 423 тэрбум йен болжээ.
АНУ-ын засаг захиргаа цахилгаан автомашин авбал 7500 хүртэлх ам.долларын хөнгөлөлт эдэлдэг байсан ч Доналд Трампын засаг захиргаа 2025 оны есдүгээр сард үүнийг цуцалсан юм. Энэ нь Хонда компанид сөргөөр нөлөөлсөн байна
Нэгэнт алдагдалд орсон тул үйлдвэрлэлийн зарим зорилтыг цуцалж, зардлаа танахын тулд Хятадаас сэлбэг хэрэгсэл худалдан авахаар болсон байна. Тус компани ирэх жилүүдэд мотоцикль, хос хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, автомашины санхүүгийн үйлчилгээнд анхаарна гэдгээ албан ёсоор зарлалаа.