Тайланд улс гадны 90 гаруй улс орны иргэдийг улс орондоо визгүй нэвтрүүлдэг журам мөрддөг. Тэгвэл энэхүү журмандаа өөрчлөлт оруулан, визгүй зорчих хугацааг богиносгох арга хэмжээ авч байгаа талаар Тайландын Аялал жуулчлал, спортын сайд Сура-сак Фанча-ренво-ракул мэдэгдлээ.
Энэ шийдвэрийг Тайландын эрх баригчид гадны аялагч жуулчид хэт зөөлөн бодлогыг сөргөөр ашиглан гэмт хэрэг үйлдэх тохиолдол олширсоор байгаатай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор авч байгаа юм байна.
Өмнө нь Тайландад визгүй зорчдог гадны улс орны иргэд 60 хүртэлх хоногийн хугацаагаар визгүй аялах эрхтэй байсан бол шинэ журмаар энэ хугацааг 30 хоног болгон бууруулж байгаа юм.