Урлаг спорт

БАГШ, ШАВЬ ХОЁРТ “ХҮННҮ ЭЙР” КОМПАНИ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

БАГШ, ШАВЬ ХОЁРТ “ХҮННҮ ЭЙР” КОМПАНИ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
“ТАШКЕНТ 2026” Өсвөр үеийн Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс U15 ангилалд, хөвгүүдийн 49кг жинд “Соёмбо” боксын клубийн тамирчин Т.Кайсар  хүрэл медалийн эзэн болсон. Тэгвэл өнөөдөр баг, тамирчид эх орондоо ирэх бөгөөд үндэсний агаарын тээврийн тэргүүлэх компани болох “Хүннү Эйр” ХХК U15 ангилалдаа хүрэл медаль хүртсэн Т.Кайсар болон түүний дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нарыг үнэ төлбөргүй эх оронд нь авчрах ба зөвхөн энэ нислэгт зориулж онгоцоо томруулан, суудлын тоогоо нэмжээ.
Дашрамд сонирхуулахад Т.Кайсар бага насны ангилалд эх орондоо ганцаараа хүрэл медаль өвөртлөн ирсэн бөгөөд өөрийн хувийн зардлаар боксын тэмцээндээ оролцож, Ази тивд ийнхүү эх орныхоо нэрийг цуурайтуулсан байна.
“Хүннү Эйр” компанийн хувьд Монголын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, шинэ чиглэл, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэхийг зорин ажилладаг. Тэр ч утгаараа ирээдүйд дэлхийд нэрээ цуурайтуулах тамирчид, багш нарыг компанийхаа зардлаар үнэ төлбөргүй авчирч, ирээдүйн алдарт хүрэх эрхмүүдэд  үнэтэй хувь нэмэр оруулж байгаагийн эхлэл энэ болж байна.