"Байгаль нуурын эгшиглэнт татах хүч» хөгжмийн наадам Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана.
7 дугаар сарын 6-ны 19:00 цагт Улаанбаатар дахь Русский дом дэлхийн ард түмнүүдийн дуу хоолойг нэгтгэсэн олон улсын хөгжмийн наадам «Байгалийн татах хүч»-нд та бүхнийг урьж байна!
Энэхүү уран бүтээлийн өвөрмөц төсөл нь өөр өөр улс орон, соёлын төлөөлөл болсон уран бүтээлчдийг нэгэн тайзнаа нэгтгэж буйгаараа онцлог юм.
Наадмын үеэр Орос, Монгол, Хятад, Армени, Беларусь, Казахстаны уран бүтээлчид нэгэн тайзнаа тоглож, өөрийн ард түмний үндэсний хөгжмийн уламжлалыг толилуулна. Тус наадмын онцлох хэсэг нь Оросын хөгжмийн урлагийн алдартай бүтээлүүдийг Оросын ард түмнүүдийн үндэсний хөгжмийн зэмсгийн Бүх Оросын найрал хөгжмийн хамт эгшиглүүлэх явдал юм.
Наадмын уран сайхны удирдагчаар Буриад Улсын Ардын жүжигчин Ольга Жигмитова, удирдаачаар - ОХУ-ын Гавьяат жүжигчин, профессор, Л.Г. Зыкинагийн нэрэмжит «Россия» академийн орос ардын ансамблийн уран сайхны удирдагч Дмитрий Дмитриенко нар тус тус ажиллах болно.