Гадаад мэдээ

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРАА ВЕНЕСУЭЛИЙН ТЭНГЭР УЛААН ӨНГӨӨР БУДАГДЖЭЭ

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРАА ВЕНЕСУЭЛИЙН ТЭНГЭР УЛААН ӨНГӨӨР БУДАГДЖЭЭ

Венесуэлд хүчтэй газар хөдөлсний дараа Рейлийн сарнилт хэмээх үзэгдлийн улмаас тэнгэр нь улаан өнгөтэй болжээ. Газар хөдлөлтийн дараа ажиглагддаг улаан өнгийн тэнгэр нь Рейлийн сарнилт гэгддэг агаарт их хэмжээний тоосонцор хуримтлагдсаны дүнд үзэгддэг цаг уурын үзэгдлийн үр дүн юм. Венесуэлийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн тус улсад долоон хоногийн гашуудал зарлажээ. Байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо 2295-д хүрээд байна. Эрэн хайх, аврах ажиллагаа эхэлснээс хойш аврагчид нийт 6461 хүнийг нуранги доороос гарган авраад байна. Аврах ажиллагаанд нийт 4099 олон улсын аврагч ажиллаж байгаа бөгөөд нийт 7000 тонн олон улсын хүмүүнлэгийн тусламжийг ирүүлээд байна. Гамшгийн бүсэд мөн Венесуэлийн 26 мянган цэрэг, цагдаа, гал сөнөөгч, аврагч, 17832 сайн дурын хүн ажиллаж байна. Түүнчлэн, 153 эрэлч нохой хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж, 49 тусгай техникийн ашиглаж байна.