Гадаад мэдээ

МОСКВА ХОТОД НЭГ АВТОМАШИНД 20 ЛИТРИЙН ЛИМИТ ТОГТООН ШАТАХУУН ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ

МОСКВА ХОТОД НЭГ АВТОМАШИНД 20 ЛИТРИЙН ЛИМИТ ТОГТООН ШАТАХУУН ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ

Москва хотын ШТС-уудын нөхцөл байдал Москва хотын хэмжээнд нийт 850 орчим идэвхтэй ажилладаг ШТС байдгаас өнөөдрийн байдлаар Роснефть, Лукойл, Газпромнефть зэрэг компанийн 450 орчим ШТС хэвийн ажиллаж байна. Бусад 400 орчим ШТС-ууд нэг автомашинд 20 литрийн лимит тогтоон, канистрт шатахуун олгохгүй зэрэг хязгаарлалт тогтоосон бол эдгээр ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Бусад мужийн ШТС-ын нөхцөл байдал "Тэгш, сондгой" дугаарын хязгаарлалт: Липецк, Калуга, Оренбург мужуудын ШТС-ууд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш эсвэл сондгой байхаас шалтгаалж шатахуун олгож байна. QR кодоор олгох: Өвөр Байгалын хязгаар, Нижний Новгород мужийн удирдлагуудын шийдвэрээр тусгай ботыг ашиглан электрон дараалал үүсгэж, QR кодоор шатахуун (40, 60 литр) олгох лимитийг тогтоогоод байна. Канистрт шатахуун олгохыг хориглох: Сочи болон Оренбург мужид ШТС-ууд шатахууныг сав, канистрт юүлэхийг бүрэн хориглосон. Хуулийн этгээдийн давуу эрх: Сочи, Анапа, Геленджик, Новороссийск зэрэг хотуудад зарим ШТС-уудыг зөвхөн төрийн болон хуулийн этгээдийн тусгай "шатахууны карт"-аар үйлчлүүлдэг болгон өөрчилж, энгийн иргэдийг оруулахгүй байна.